ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

 

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэхүү Цахим дуудлага худалдааны үйлчилгээний журам нь Abox.mn /цаашид “сайт” гэх/ цахим дуудлага худалдааны сайтаар үйлчлүүлэх, бараа худалдан борлуулах, цахим дуудлага худалдаанд оролцох, худалдан авалт хийх болон үүнтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Цахим дуудлага худалдааг зохион байгуулах, сайтын үйл ажиллагааг хариуцах этгээд “Гүүд Ти Си” ХХК/цаашид “дуудлага худалдаа эрхлэгч” гэх/ болно.

1.3. Цахим дуудлага худалдааны сайтад бараа худалдан борлуулахаар худалдагчийн бүртгэл хийж, сайтад бараа байршуулсан этгээдийг “Худалдагч” гэнэ.

1.4. Хэрэглэгчийн бүртгэл үүсгэж, дэнчинг байршуулж, дуудлага худалдааны гэрээ байгуулсан этгээдийг “Хэрэглэгч” гэнэ.

1.5. Худалдагч энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, бүртгэл үүсгэн, барааныхаа талаар үнэн зөв мэдээлэл оруулсанаар өөрийн өмчлөлийн бараагаа цахим дуудлага худалдааны сайтын үйлчилгээг ашиглан худалдан борлуулах эрх үүснэ.

1.6. Хэрэглэгч энэхүү үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, бүртгэл үүсгэж, дэнчинг зохих журмын дагуу байршуулсанаар цахим дуудлага худалдааны сайтаар үйлчлүүлэх, дуудлага худалдааны гэрээ байгуулах, бараа худалдан авах эрхтэй болно.

1.7. Дуудлага худалдаа зохион байгуулагч нь дуудлага худалдаа зохион байгуулах зардал болон дэнчин байршуулах данстай байна. 

1.8. Цахим дуудлага худалдааг Иргэний хуулийн 197 дугаар зүйл болон энэхүү гэрээнд заасан журмын дагуу зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллагын нууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хамгаална.

1.9. Хэрэглэгч дуудлага худалдаанд оролцож буй бараа, үйлчилгээний журамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэлтэй бүрэн гүйцэт танилцах үүрэгтэй бөгөөд худалдагчаас бараатай холбоотой сайтад тавьсан мэдээллийн хүрээнд хүлээн зөвшөөрч, худалдан авалт хийсэн тохиолдолд уг бараатай холбоотой үүссэн аливаа эрсдэлд цахим худалдаа эрхлэгч хариуцлага хүлээхгүй болно.

1.10. Цахим худалдааны тэмдэгтүүд нь “Гүүд Ти Си” ХХК-ийн өмч бөгөөд компанийн лого, нэр болон бусад загварыг хуулбарлах, олшруулах, дуурайх, зөвшөөрөлгүй өөр бусад зүйлд ашиглахыг хориглоно.

1.11. Цахим дуудлага худалдааны сайт болон худалдагч, хэрэглэгчээр дамжуулан цуглуулсан хувийн мэдээллийг нууцлалын бодлого болон холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамгаалж, боловсруулна.

1.12. Цахим дуудлага худалдааны үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

1.12.1. найдвартай байдлыг хангасан тусгай программ хангамжид тулгуурласан байх;

1.12.2. мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангасан байх

1.12.3. ил тод, хараат бус, тэгш оролцоог хангасан байх;

1.12.4. хэрэглэгч, худалдагчийн хүсэлтэд үндэслэсэн байх

1.13. Хэрэглэгч болон Худалдагч нар нь цахим дуудлага худалдааны сайтаар үйлчилгээ авах үедээ өөрийн тоног төхөөрөмжийн цэнэг, интернэт сүлжээ болон бусад найдвартай ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй.

1.14. Хэрэглэгч болон худалдагч нь 18 ба түүнээс дээш насанд хүрсэн этгээд байна. Цахим дуудлага худалдааны сайтаар 18-аас доош насны хүмүүс эсвэл өөр шалтгаанаар эрх зүйн чадамжгүй, эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан хүн ашиглах, бүртгэл хийлгэх боломжгүй.

1.15. Цахим дуудлага худалдааны сайтын үйлчилгээнд ашиглагдах нэр томёог дараах байдлаар ойлгоно.

1.15.1. “Нэгдсэн сан ангилал” гэж - дуудлага худалдаагаар худалдаалж буй бараа бүтээгдэхүүний ангилал, шинж чанар, үзүүлэлтийн тодорхойлолт.

1.15.2. “Нээлттэй дуудлага худалдаа” - Нээлттэй дуудлага худалдаа гэж системд бүртгүүлтэй дурын хэрэглэгч дэнчин өгч оролцох боломжтой дуудлага худалдааг хэлнэ.

1.15.3. “Хувийн дуудлага худалдаа” - Хувийн дуудлага худалдаа гэж дуудлага худалдаа үүсгэгч нь тусгайлан урьсан системийн хэрэглэгчид дэнчин өгч оролцох боломжтой дуудлага худалдааг хэлнэ.

1.15.4. “Дэнчин” гэж дуудлага худалдаанд санал өгч оролцож байгаа хэрэглэгч өөрийн тухайн дуудах саналын 30 хувьтай тэнцүү хэмжээний дэнчинг системд дах дансан дээрээ байршуулахыг хэлнэ.

1.15.5. “Дуудлага худалдааны данс” гэж Дуудлага худалдаа байршуулах төлбөр, дэнчин төлбөр, нэхэмжлэх зэрэг төлбөрүүдийг төлөх болон төлбөр авахад зориулан ашиглах тусгайлан хэрэглэгч тус бүрт давхардахгүй үүсэх дуудлага худалдааны данс юм.

1.15.6. “Дуудлага худалдааны эхлэх дуусах хугацаа” гэж Дуудлага худалдаа үүсгэхэд оруулсан “эхлэх хугацаанаас дуусах хугацаа хүртэл хугацааг” хэлэх ба дуудлага худалдааны дуусах хугацаа дуусах үед хамгийн өндөр үнэ санал болгосон ялагчийг тодруулна.

1.15.7. “Системийн ангилал”  гэж системд админаас тохируулсан категори, брэнд болон холбоотой утгуудыг хэлнэ. Системийн ангилал, брэнд болон холбоотой утгуудыг буруу оруулахгүй байх ба зааврын дагуу зөв тохируулах үүргийг дуудлага худалдаа эрхлэгч хариуцна.

 

ХОЁР. ХУДАЛДАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

2.1. Худалдагч цахим дуудлага худалдааны сайтад өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ засах, шинэчлэх эрхтэй.

2.2. Худалдагч цахим дуудлага худалдааны сайтад нэвтрэх мэдээллээ бусдад задруулахгүй байх, задруулснаас холбогдож үүсэх аливаа асуудлаас сэргийлэх үүрэгтэй. Мэдээллийн нууцаа бусдад задруулснаас үүдэлтэй аливаа хохирлыг худалдагч бүрэн хариуцна.

2.3. Худалдагч дуудлага худалдаагаар борлуулах гэж буй бараатай холбоотой үнэн, зөв, дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг бүртгүүлэх үүрэгтэй.

2.4. Худалдагч тал нь Иргэний хуулийн 251, 252 дугаар зүйлд заасан биет байдлын болон эрхийн доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг сайтад байршуулах, худалдан борлуулах үүрэгтэй. Энэхүү үүргээ зөрчиж хийсэн аливаа гэрээ, хэлцэлийн хохирол, эрсдэлийг худалдагч тал бүрэн хариуцах үүрэгтэй.

2.5. Худалдагч вэбсайтын мэдээлэл, үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

2.6. Худалдагч бүртгэл болон оруулсан мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй. Буруу, алдаатай мэдээлэл оруулснаас үүсэх хариуцлагыг худалдагч бүрэн хариуцна.

 

ГУРАВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

3.1 Хэрэглэгч цахим дуудлага худалдааны сайтад өөрийн хүсэлтээр бүртгүүлэх, мэдээллээ засах, шинэчлэх, төлбөрийн нөхцөл болон дуудлага худалдаанд оролцож буй бараанаас чөлөөтэй сонголт хийх, бүрэн эрхтэй.

3.2 Хэрэглэгч цахим дуудлага худалдааны сайтад нэвтрэх мэдээллээ бусдад задруулахгүй байх, задруулснаас холбогдож үүсэх аливаа асуудлаас сэргийлэх үүрэгтэй. Мэдээллийн нууцаа бусдад задруулснаас үүдэлтэй аливаа хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.

3.3 Хэрэглэгч дуудлага худалдаанд оролцож буй бараа, үйлчилгээний нөхцөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээ, мэдээлэлтэй бүрэн гүйцэт танилцах үүрэгтэй.

3.4 Хэрэглэгч вэбсайтын мэдээлэл, үйлчилгээтэй холбоотой санал гомдол, хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

3.5 Хэрэглэгч бүртгэл болон оруулсан мэдээллээ үнэн зөв оруулах үүрэгтэй. Буруу, алдаатай мэдээлэл оруулснаас үүсэх хариуцлагыг хэрэглэгч бүрэн хариуцна.

 

ДӨРӨВ. ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА ЭРХЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

4.1. Худалдагч болон хэрэглэгчийн худалдан авалт хийхэд оруулсан хувийн мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй байх, бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.

4.2. Өөрсдийн буруугаас шалтгаалан дуудлага худалдаа зохион байгуулах ажиллагаанд гарсан алдаатай холбоотой гомдлыг барагдуулах үүрэгтэй.

4.3. Хэрэв хэрэглэгчийн гаргасан санал гомдлыг үндэслэлгүй гэж үзэх, дуудлага худалдаа эрхлэгчээс шалтгаалсан гомдол биш бол барагдуулахаас татгалзах эрхтэй.

4.4. Сайтын бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал болон нууц хамгаалалтыг бүрэн бүтэн хариуцаж, сайтын шинэчлэлт сайжруулалтыг тогтмол гүйцэтгэнэ.

 

ТАВ.ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ

АШИГЛАХ БҮРТГЭЛ, ДАНС

5.1. Цахим дуудлага худалдааны үйлчилгээг ашиглах, дуудлага худалдаагаар бараагаа худалдан борлуулахын тулд Худалдагч үйлчилгээг авах худалдагчийн бүртгэл мэйл хаяг, утасны дугаараараа сайтад үүсгэнэ.

5.2. Цахим дуудлага худалдааны үйлчилгээг ашиглах, дуудлага худалдаанд оролцох, дуудлага худалдааны барааг худалдаж авахын тулд Хэрэглэгч хэрэглэгчийн бүртгэл мэйл хаяг, утасны дугаараараа сайтад үүсгэнэ.

5.3. Хэрэглэгч болон худалдагч нь бүртгэлийн маягтыг бөглөснөөр хэрэглэгчийн болон худалдагчийн бүртгэл үүснэ. Бүртгэлийн явцад иргэний үнэмлэх, гар утасны дугаар, цахим шуудан, банкны дансны мэдээллийг оруулах бөгөөд мэдээллийн үнэн зөвийг систем шалгаж баталгаажуулна. хэрэглэгчийн болон худалдагчийн бүртгэл үүснэ. [JT1] Үүнд: Дуудлага худалдаа үүсгэх, үүссэн дуудлага худалдаанд оролцоход тухайн хэрэглэгчийн гар утасны дугаар, цахим хаяг, иргэний үнэмлэх, банкны дансны мэдээллийг баталгаажуулан бүртгэж байгааг хэлнэ.

5.4. Хэрэглэгч иргэний үнэмлэхийн урд болон хойд талын зургийг системд байршуулж[JT2] , админ хэрэглэгч тухайн мэдээллийг нягталсны үндсэн дээр баталгаажуулалт хийгдэнэ. Хэрэв мэдээлэл зөрүүтэй бол систем автоматаар анхааруулга өгч, мэдээллийг дахин илгээх шаардлагатай, бүртгэлтэй хэрэглэгч бүр иргэний үнэмлэхийн зурагаа ард болон урд талуудын зургыг илгээж админ хэрэглэгчийн гараас оруулсан хувийн мэдээлэлтэй тохирч байвал баталгаажуулна. Үгүй бол баталгаажуулах хүсэлтийг цуцалж хэрэглэгч мэдээллээ дахин илгээнэ.

5.5. Баталгаажсан нэр нь дансны нэртэй адил байх ба ийм тохиолдолд данс баталгаажуулсанд тооцно.

5.6. Хэрэглэгч системд бүртгэлтэй нэр дээрх бүртгүүлсэн данснаасаа орлогын гүйлгээ хийхэд данс автоматаар цэнэглэгдэж баталгаажна.

5.7. Хэрэглэгч болон худалдагч нь хувийн болон дансны мэдээллээ үнэн зөв гаргах, мэдээллээ тогтмол шинэчлэн хадгалах үүрэгтэй.

5.8. Хэрэглэгч, худалдагч цахим дуудлага худалдаанд оролцохдоо зөвхөн нэг хэрэглэгчийн бүртгэлтэй байна.

 

ЗУРГАА. ХӨРӨНГИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ҮНЭ ТОГТООХ

6.1. Цахим дуудлага худалдааны сайтын холбогдох барааны талаарх мэдээлэллийн “Үнэ” хэсэгт заасан үнэлгээг Худалдагч талаас гаргасан бөгөөд худалдагч талын санал болгосон зах зээлийн үнэлгээ болно.

6.2. Дуудлага худалдаагаар зарагдах барааны үнэ нь зах зээлийн үнэлгээнээс хамаагүй өндөр эсвэл бага байж болно.

6.3. Дуудлага худалдаагаар зарагдах барааны үнийг худалдагч талаас чөлөөтэй шинэчлэх, өөрчилж болно.

 

ДОЛОО. ДУУДЛАГА ХУДАЛДААГААР БОРЛУУЛАХ БАРААНЫ НӨХЦӨЛ

7.1 Дуудлага худалдаагаар борлуулах бараанд дараах мэдээллийг тусгасан байна.

7.1.1. Барааны нэр,

7.1.2. хэмжээ, хийц, загвар

7.1.3. зориулалт,

7.1.4 байршил,

7.1.5. Үнэ,

7.1.6. Өмчлөгчийн тухай: тухайн барааны хууль ёсны өмчлөгчийн нэр, холбоо барих мэдээлэл, өмчлөлийн баримт бичгийн дугаар.

7.1.7. Холбогдох баримт бичиг: автомашины гэрчилгээ, үл хөдлөхийн өмчлөх эрхийн гэрчилгээ, барааны гарал үүслийн баримт гэх мэт. Эдгээр баримтыг системд зураг хэлбэрээр байршуулах боломжтой

7.2. Дуудлага худалдаагаар худалдан борлуулах барааны талаарх худалдагчаас өгсөн мэдээлэлд үндэслэж, худалдах худалдан авах гэрээ хийсэн хэрэглэгч нарт аливаа мэдээлэл дутуугаас үүссэн эрсдэлийг дуудлага худалдаа эрхлэгч тал хариуцахгүй ба Иргэний журмаар худалдах, худалдан авах гэрээ хийсэн этгээдээс шүүхийн журмаар шаардах эрх нээлттэй болно.

 

НАЙМ. ДУУДЛАГА ХУДАЛДАА ЯВАГДАХ ЖУРАМ

8.1. Abox.mn цахим дуудлага худалдааны сайтаар 24 цагийн турш үйлчилгээ хийх боломжтой.

8.2. Худалдагч нь бүртгэлээрээ нэвтрэн өөрийн худалдан борлуулахыг хүссэн бараагаа сайт дээрх зааврын дагуу барааны талаарх танилцуулга, мэдээллийг оруулж, байршуулна.

8.3. Системд нээлттэй шууд болон удахгүй болох дуудлага худалдаануудад харагдана. Системийн ангилал бүрээр тухайлсан дуудлага худалдааны мэдээллийг харах байдлаар дуудлага худалдааг хайж болно.

8.4. Хэрэглэгч нь сайт дээрх цахим дуудлага худалдаагаар зарагдах бараанаас сонголт хийж, дуудлага худалдаа хийхээр шийдсэн тохиолдолд өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтрэн дуудлага худалдааны дансанд дэнчинг төлж, дуудлага худалдааны гэрээг цахимаар байгуулна.

8.5. Хэрэглэгч нь дуудлага худалдаа үүсгэхдээ “дуудлага худалдаа үүсгэх товч” дарж худалдаадах барааны ангилал болон брэндийг сонгож дуудлага худалдааг үүсгэх ба зөвхөн бүртгэл болон данс бүрэн баталгаажсан хэрэглэгчид дуудлага худалдаа үүсгэгдэнэ.

8.6. Ийнхүү дэнчинг төлсөн этгээд нь дуудлага худалдааны сайтаар дамжуулж, бараанд үнийн санал өгнө.

8.7. Хэрэглэгч хэд хэдэн дуудлага худалдаанд зэрэг оролцох бол санал бүр дах дэнчинг дуудлага худалдааны дансанд байршуулсан байна. Дуудлага худалдааны санал үнэ нэмэх бүрт дэнчингийн хэмжээ саналын дүнтэй хамааралтай нэмэгдэх ба сүүлийн саналын 30 хувьтай тэнцүү байна.

8.8. Хэрэглэгч нь бараааны мэдээлэлд заасан үнийн дүнгээс бага дүнтэй санал өгөх, эсвэл барааны мэдээлэлд заасан үнээс илүү буюу өөрийн зүгээс санал болгох боломжтой хамгийн өндөр үнээр санал оруулах эрхтэй.

8.9. Худалдагч тал худалдахаар байршуулсан бараанд ирүүлсэн саналуудаас хамгийн өндөр үнэ санал болгосон гэж үзэж буй хэрэглэгчийг сонгон баталгаажуулах ба энэхүү ялагч болсон мэдэгдэл нь хэрэглэгчид сайтаар дамжин очно.

8.10. Дуудлага худалдааны ялагч тодорсоны дараа ялагчийн саналаас дэнчинг хассан дүнгээр Нэхэмжлэх илгээгдэнэ.

8.11. Ялагч болсон Хэрэглэгч нь 24 цагийн дотор дэнчинг хассан зөрүү төлбөрийг сайтаар дамжуулан дуудлага худалдааны дансанд байршуулж, цахимаар Худалдагчтай худалдах, худалдан авах гэрээг байгуулна.

8.12. Ялагч төлбөрөө бүрэн төлсөний дараа дуудлага худалдааны хүргэлт худалдагч талаас хэрэглэгчрүү хийгдэнэ.

8.13. Хэрэглэгчээс барааны үнийг дуудлага худалдааны дансанд шилжүүлсэнээс хойш ажлын 3 хоногт багтаан барааг хэрэглэгчид шилжүүлэх бөгөөд шилжүүлсэний дараа худалдагч талын сайтад бүртгүүлсэн банкны дансруу барааны төлбөрийг дуудлага худалдаа эрхлэгч шилжүүлнэ.

8.14. Хэрэглэгч нь худалдах худалдан авах гэрээг байгуулахаас татгалзаж, гэрээний төлбөрийг төлөөгүй тохиолдолд дэнчинд 5% торгууль ноогдож худалдагч талаас гарсан зардлыг нөхөхөд зориулагдана.

8.15. Хэрэглэгч үнийн санал өгсөн тухайн дуудлага худалдаанд ялаагүй тохиолдолд дэнчингийн мөнгө, төлбөр төлсөн дансруу ажлын 7-14 хоногт буцаж орно.

8.16. Хэрэглэгч худалдан авалт хийхдээ банкны карт, SocialPay, StorePay, QPay нөхцөлийн аль нэгийг сонгож төлбөрөө төлсөн тохиолдолд төлбөрийн мэдээлэл системд орж ирсэнээр худалдан авалт автоматаар баталгаажна.

8.17. Хэрэглэгч нь 24 цагийн дотор зааврын дагуу худалдан авсан барааны дуудлага худалдааны дансанд төлбөрийг бүрэн шилжүүлж, баталгаажуулна. Төлбөрийг 24 цагийн дотор зааврын дагуу шилжүүлээгүй тохиолдолд дуудлага худалдааны гэрээ автоматаар цуцлагдана. Энэ тохиолдолд хэрэглэгчид дэнчинд 5% торгууль ноогдож худалдагчид олгоно.

8.18. Цахим дуудлага худалдаагаар худалдан авсан барааны төлбөрийг хийхдээ ашигласан банк эсвэл төлбөрийн системд асуудал үүссэнээс болж төлбөр шилжигдээгүй, түүнээс шалтгаалж гэрээ баталгаажихгүй саатсан тохиолдолд үүсэх аливаа асуудалд дуудлага худалдаа эрхлэгч хариуцлага хүлээхгүй.

 

ЕС. ХОРИГЛОСОН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН

            9.1. Энэхүү жагсаалт нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, байгаль орчний болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах журмын дагуу боловсруулагдсан болно.

1. Хууль бус бараа, бодис

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл

Хууль бусаар оруулж ирсэн, хулгайлагдсан бараа

·         Монгол Улсын Эрүүгийн хууль болон НҮБ-ын конвенцүүдийн дагуу эдгээр барааг сурталчлах, худалдаалах нь хууль зөрчиж, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

2. Галт зэвсэг, дэлбэрэх бодис, сум хэрэгсэл

Галт зэвсэг, тэсрэх болон шатах бодис, галт сум

Зориулалтын хэрэгсэл: байлдааны хутга, автомат зэвсэгт зориулсан эд анги

·         Монгол Улсад галт зэвсгийн худалдаа нь тусгай зөвшөөрөлтэй, хяналттай үйл ажиллагаа байдаг.

3. Хүний биеийн эд, эрхтэн, цус

Донор эрхтэн, амьд эрхтэн, цус болон түүний найрлагууд

·         Эдгээр нь хууль зөрчдөг бөгөөд хүний эрх, ёс зүйтэй шууд холбоотой асуудал юм.

4. Төрийн болон хууль ёсны бичиг баримт

Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад паспорт, төрийн гэрчилгээ, диплом, лиценз, зөвшөөрөл

·         Бичиг баримтыг хуурамчаар худалдах, борлуулах нь эрүүгийн хэрэгт тооцогддог.

5. Зохиогчийн эрх зөрчсөн бараа

Хуурамч branded бараа

Хулгайн програм хангамж, тоглоом, кино, ном

Хуурамч үнэмлэх, паспорт, диплом

·         Зохиогчийн эрх зөрчсөн бараа нь оюуны өмчийн хуулийг ноцтой зөрчдөг.

6. Садар самуун, насанд хүрэгчдэд зориулсан агуулга

Порно зураг, видео, сэтгүүл, тоглоом

Бэлгийн дур хүслийг өдөөх төхөөрөмж, секс тоглоом

·         Ёс зүй, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс ийм барааг зар сурталчилгаанд хориглодог.

7. Төрийн бэлгэдэл, хуурамч үнэмлэх, тэмдэг

Төрийн сүлд, туг, таних тэмдэг бүхий хувцас, эд зүйл

Цагдаа, хүчний байгууллагын хувцас, бэлгэ тэмдэг

·         Эдгээр нь төрийн байгууллагын нэр хүнд, аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлтэй.

8. Амьтан, амьд ургамал

Ховор, хамгаалагдсан зэрлэг амьтан

Амьд амьтан (нохой, муур, шувуу гэх мэт)

Амьд мод, үр, ургамлын гаралтай эм бэлдмэл

Амьтны эд эрхтэн (шүд, арьс, эвэр, ясан бүтээгдэхүүн гэх мэт)

·         Байгаль хамгаалах хууль зөрчихөөс сэргийлнэ.

9. Хүний эсрэг өдөөн турхирсан агуулгатай бараа

Арьс өнгө, шашин, үндэс угсаагаар ялгаварласан бараа

Үзэл суртал, хүчирхийлэл, дайныг сурталчилсан зүйлс

·         Олон нийтийн эв нэгдэл, аюулгүй байдалтай холбоотой учир хатуу хориглодог.

10. Төсөл, луйвар, пирамид схемтэй холбоотой санал, бараа

“Хурдан баяжих боломж” нэртэй пирамид схемүүд

Ашиг олох баталгаатай, ямар нэг хөрөнгө оруулалт шаардсан төөрөгдүүлсэн зар

·         Хуурамч бизнесийн загвар, хэрэглэгчийг мэхлэх эрсдэлтэй.

11. Эрүүл мэндэд аюултай бараа

Хууль бус эмчилгээний бэлдмэл, гарал үүсэл тодорхойгүй нэмэлт бүтээгдэхүүн

Сорилгүй гоо сайхны бүтээгдэхүүн, хуурамч эм

Эмнэлгийн тоног төхөөрөмж

·         Эрүүл мэндийн яамны зөвшөөрөлгүй бараа борлуулахыг хориглоно.

12. Түүх, соёлын өв, археологийн дурсгал

Хууль бусаар олдсон үнэт эдлэл, археологийн эд өлгийн зүйлс

Улсын түүх, соёлын өв, археологийн олдвор

·         Монголын Соёлын Өвийг хамгаалах тухай хууль зөрчдөг.

 

АРАВ.ГОМДОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭХ

            10.1 Хэрэглэгч нь үйлчилгээтэй холбоотой санал, гомдлыг амаар, бичгээр болон цахим хэлбэрээр (вэбсайт, имэйл, албан ёсны аппликэйшн зэрэг сувгаар) гаргах эрхтэй.

·         Амаар (утсаар, биечлэн)

·         Бичгээр (албан бичиг, өргөдөл, хүсэлт)

·         Цахим хэлбэрээр (байгууллагын албан ёсны вэбсайт, имэйл хаяг, гар утасны аппликэйшн гэх мэт)

            10.2 Хүлээн авсан санал, гомдлыг байгууллага албан ёсоор бүртгэж, бүртгэсэн өдрөөс хойш ажлын 5 (тав) хоногийн дотор судлан, холбогдох арга хэмжээг авна. Хэрэв гомдлын агуулга нарийн шалгалт, дотоод хяналт, эсвэл гуравдагч этгээдээс хамаарах бол хугацааг үндэслэлтэйгээр сунгаж болох ба уг нөхцөл байдлын талаар хэрэглэгчид урьдчилан бичгээр мэдэгдэнэ.

Гомдлыг хэлэлцэх явцад дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ:

  • Гомдлын агуулга, үндэслэл
  • Үйлчилгээний гэрээ, журам, нөхцөл
  • Хэрэглэгч болон ажилтны хоорондын харилцааны түүх
  • Нотлох баримт, хавсралт материалууд

            10.3 Гомдлыг шийдвэрлэх явцад шаардлагатай гэж үзвэл нэмэлт мэдээлэл авах, холбогдох этгээдээс тайлбар авч болох ба энэ нь хариу өгөх хугацаанд нөлөөлөхгүй.

            10.4 Гомдлыг шийдвэрлэсний дараа хэрэглэгчид шийдвэрлэлтийн талаар бичгээр болон цахим хэлбэрээр мэдэгдэнэ.

            10.5 Хэрэглэгчийн гаргасан гомдолтой холбоотой мэдээллийг байгууллага нууцлалын бодлогын дагуу чандлан хамгаална.

            10.6 Хэрэглэгчийн гомдлыг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзах, хариу өгөхөөс зайлсхийх нь энэхүү гэрээний зөрчилд тооцогдоно.

            10.7 Энэхүү цахим дуудлага худалдааны сайтын үйлчилгээтэй холбоотой аливаа маргаан гарвал Монголын Олон Улсын Арбитраар шийдвэрлүүлнэ.

 

АРВАН НЭГ.ХУРААМЖ ШИМТГЭЛ

11.1. Дуудлага худалдаанд бараа байршуулах шимтгэл нь нэг удаа төлөх төлбөр нь 5000 төгрөг байна.

11.2. Онцгой дуудлага худалдааны 24 цаг тутмын шимтгэл 1000 төгрөг байна.

11.3. Системийн дэнчин төлбөр нь тухайн үнийн саналын  30 хувьтай тэнцүү байна.

11.4. Дуудлага худалдаагаар бараа борлуулсаны дараах үйлчилгээний шимтгэл нь ялагчийн мөнгөн дүнгийн 2 хувьтай тэнцүү ба энэхүү шимтгэлийг борлуулагчийн орлогоос хасч тооцон шилжүүлнэ.

11.5. Системийн зарлага үйлчилгээний шимтгэл нь гүйлгээ тус бүрт 200 төгрөг байна.

11.6. Бараа борлуулж, орлого олсон этгээд нь Монгол Улсын татварын хууль тогтоомжид заасан орлогын албан татвараа өөрөө хариуцан төлнө.

11.7. Худалдагч нь худалдан борлуулахаар оруулсан бараагаа “Онцгой” болгох бол хоног тутамд 1000 төгрөгийн төлбөртэйгээр системийн онцгой хэсэгт байршуулан харуулж болно.

 

АРВАН ХОЁР. БУСАД

12.1. Хэрэглэгч болон худалдагч нар нь Facebook: fb.com/aboxmn, Утас: 7010-0000, Имэйл: info@abox.mn хаягаар ажлын өдрүүдэд 09.00–18.00 цагийн хооронд холбогдож тусламж мэдээлэл авах, санал хүсэлт гаргах боломжтой. пэйж хуудсын чатаар илгээх, .........утсаар ажлын өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд холбогдох эсвэл ......... мэйл хаягаар холбогдож тусламж, мэдээлэл авах, санал хүсэлт гаргах боломжтой.

12.2. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талуудын энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол нөгөө талдаа ажлын гурав хоногийн дотор цахим шуудангаар дамжуулан мэдэгдэх ба энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацаа нь энэхүү нөхцөл байдал үргэлжлэх хугацаагаар хойшлогдоно.

12.3. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс бий болсон нь нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд талууд асуудлыг харилцан зөвшилцөх замаар шийдвэрлэнэ.

            12.4. Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлс гэдэгт талуудын хараа хяналтаас гадуур болсон, урьдчилан таамаглах боломжгүй, урьдчилан сэргийлж, шинжлэх ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй дараах саад тотгор тохиолдсоны улмаас талууд энэхүү Үйлчилгээний журамд заасан үүргээ биелүүлж чадахгүйд хүрэхийг ойлгоно. Үүнд:

 

·         Зарласан болон зарлаагүй дайн, зэвсэгт мөргөлдөөн, бослого, гадаадын түрэмгийлэл, хорлон сүйтгэх ажиллагаа, хувьсгал;

·         Байгалийн бүх төрлийн гамшиг  /гал түймэр, газар хөдлөлт, хүчтэй хар салхи, шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг/ 

·         Төрийн албан тушаалтны хуулийн дагуух болон хууль бус үйлдэл, эс үйлдэл, эрх зүйн акт, тушаал, захирамж;

·         Тэсрэлт, дэлбэрэлт, машин үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эвдрэл, цахилгааны ноцтой гэмтэл; бүх төрлийн хязгаар хориг, өвчин тахал, хорио цээр, хариуцлагаас чөлөөлөгдөх хүсэлтэй талын аж ахуй нэгжид тохиолдсон ажил зогсолт, ажил хаялт;

·         Программ хангамж, техник тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтэл, хакер халдлага зэрэг, үүнээс бусад талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно.

12.5. Давагдашгүй хүчин зүйлсийн улмаас талууд хууль болон энэхүү Үйлчилгээний журамд заасан үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй талууд үүнийг нотолсны дүнд харилцан бие биений өмнө болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй.

12.6. Энэхүү үйлчилгээний журмын заалтууд нь өөрчлөгдөх боломжтой. Хэрэв өөрчлөгдөх, шинэчлэгдэх, цуцлагдах тохиололд Хэрэглэгч болон Худалдагч талын бүртгүүлсэн цахим хаяг болон сошиал хаягаар тухай бүрд мэдээллийг хүргэнэ.

12.7. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг “Нууцлалын бодлого”-оор зохицуулна.